Бидний тухай

Монгол киног дэлхийд таниулах зорилготой компани

Бидний тухай

Манай компани нь 2023 онд байгуулагдсан ба контент дамжуулах, түгээх, үйлдвэрлэх, дуу оруулах зэрэг үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Бид өөрийн платформоор дамжуулан кино үйлдвэрлэгч нарын бүтээлийг сурталчлан таниулахаас гадна, өөрийн гэсэн оригинал бүтээлийг гаргаж өөр өнцөг, өөр агууламжтайгаар хэрэглэгчдэдээ хүргэх. Цаашлаад дэлхий дахинд хамтын ажиллагаатай болж өргөжин тэлэх, Монгол киног дэлхийд таниулах зорилготой ажиллаж байна.

Үйл ажиллагаа

SUN MEDIA платформ нь гар утас болон таблет дээр ажиллах боломжтой OTT технологи дээр суурилсан үйлчилгээний зориулалт бүхий апп юм. Мөн бусад продакшн компаниудтай хамтран тэдгээрийн бүтээлийг дамжуулах, сурталчлах үйл ажиллагаатай. Багцаар болон ширхгээр кино контентыг Монгол хэрэглэгчдэд хамгийн хялбар шийдлээр гар утас болон таблетаар дамжуулан чанарын өндөр түвшинд хурдан шуурхай хүргэх юм.

OTT технологи дээр суурилсан, гар утас болон таблет дээр ажиллах хялбар шийдэл.

Брэндийн чиглэл

SUN MEDIA

OTT PLATFORM /кино контент дамжуулах/

SUN FILM

MOVIE PRODUCTION /кино контент үйлдвэрлэх/

SUN STUDIO

SOUND /дуу оруулалт болон орчуулгын үйлчилгээ/

гэх мэт 3 чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.